Боловсролын тулгамдсан асуудлаар 4 дэх удаагаа хуралдаж байна


Боловсролын тулгамдсан тодорхой нэг асуудлаар МУБИС, МУИС, Боловсролын хүрээлэн /БХ/, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /БМДИ/, Боловсролын үнэлгээний төв /БҮТ/ хамтран жил бүр зохион байгуулдаг Эрдэм шинжилгээний хурал энэ удаа "БОЛОВСРОЛЫН НИЙГЭМ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИЙДЭЛ, АРГА ЗАМ" сэдвийн дор 4 дэх удаагаа өнөөдөр эхэллээ. Тус хурал нь 1-р сарын 18, 19-ний өдрүүдэд МУБИС-ийн хичээлийн III байрны 123, 124 тоот танхимуудад болно. Хурал нь үндсэн хуралдаанаас гадна "БОЛОВСРОЛЫН СОЦИОЛОГИЙН ОНОЛ, АРГА ЗҮЙ", "БОЛОВСРОЛЫН СОЦИОМЕТР ШИНЖИЛГЭЭ, ХЭМЖИЛТ" гэсэн хоёр салбар хуралдаанаар үргэлжлэх юм. Ингээд хурал зохион байгуулагчдад болон хурлын бүх оролцогчдод амжилт хүсье. Жич: Хурлын эмхэтгэл хэвлэгдэн уншигч, судлаачдын гар дээр очиход бэлэн болжээ.