Хамтын ажиллагаатай Японы их сургуулиудын төлөөлөлтэй уулзав


МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч доктор Д.Мандах МУБИС-д ажлын айлчлал хийж буй хамтын ажиллагаатай Японы Нагоя ИС-ийн профессор Номура Кенжи, Айчи Боловсролын их сургуулийн дэд захирал профессор Цүтомү Иваяма, Сургалтын албаны ажилтан Сатоми Үчида нарыг хүлээн авч уулзан саналаа солилцон цаашдын хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн хөгжүүлж, хамтарч ажиллахаа илэрхийллээ. Уулзалтын үеэр Гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал доктор, дэд проф. Ц.Бурмаа хамт байлцав.

Т.Дуламрагчаа