БАКАЛАВРЫН ЗЭРЭГТЭЙ ЭЛСЭГЧДИЙГ ХӨРВӨХ ХӨТӨЛБӨРӨӨР ЭЛСҮҮЛНЭ


БҮРТГЭЛ
2017 оны 12 сарын 15-25-ны хооронд явагдана.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
1.    Элсэгчийн гаргасан өргөдөл, хүсэлт
2.    Иргэний үнэмлэхний хуулбар
3.    Төгссөн сургуулийн дипломны хуулбар, дүнгийн хавсралтын хамт
4.    ЕБС-д багшилдаг бол ажлын газрын тодорхойлолт
5.    Бүртгэлийн хураамж төлсөн баримт /Хаан банк, Данс 5031749242, 15000 төгрөг/
ЭЛСЭЛТИЙН БОЛОН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ЗОХИОН БАЙГУУЛАХ
I.    Багш боловсролын хөрвөх хөтөлбөрт элсүүлэх чиглэл
 A).Багш бус мэргэжлээс багшид хөрвөх /физикчээс физикийн багш, математикчаас математикийн багшид хөрвөх г.м/
Б). Мэргэжлийн өөр чиглэлээр багшаас багшид хөрвөх /Инженерээс багш болох г.м/
Элсэгчдэд тавих шаардлага:
•    Тухайн мэргэжлийн бакалаврын зэрэгтэй байх
•    Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2,5 болон түүнээс дээш байх
       Кредит тооцуулах:
•    Ерөнхий суурь болон мэргэжлийн суурь, мэргэжлийн хичээлийн кредитийг шалгалтаар шууд тооцуулж болно.
•    Хэрэв ЕБС-д багшаар 3-аас доошгүй жил ажилласан бол зарим хичээл, дадлагыг тооцуулах боломжтой.

II.    Багш боловсролын үндсэн хөтөлбөрт шууд элсэх
Элсэгчдэд тавих шаардлага:
•    Бакалаврын зэрэгтэй байх
•    Дүйцүүлсэн хичээлүүдийн голч дүн 2,5 болон түүнээс дээш байх

СУРГУУЛИУДЫН БАЙРШИЛ
1.    Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль, Хөтөлбөрийн алба, Хичээлийн II байр, 215 тоот /Хичээлийн 1-р байрны зүүн хойд талд байрлах 4 давхар байр/
2.    Математик, байгалийн ухааны сургууль, Хичээлийн III байр, Хөтөлбөрийн алба, 105 тоот /Хөгжим бүжгийн коллежын замын урд талд, хуучнаар 64 дүгээр дэлгүүрийн зүүн талд 7 давхар байр/
3.    Боловсрол судлалын сургууль, Хичээлийн IX байр, Хөтөлбөрийн алба, 25 тоот /Арслантай гүүрийн хойшоо,  Багш  хөгжлийн ордны  ард/
4.    Дүрслэх урлаг, технологийн сургууль, Хичээлийн VII байр, Хөтөлбөрийн алба, 503 тоот /Хичээлийн 1 болон 2 дугаар байрны голд байрлах 6 давхар байр/.
5.    Биеийн тамирын сургууль, Хичээлийн III байр, Хөтөлбөрийн алба, 202 тоот /Хичээлийн 3 дугаар байрны хаалгаар ороод баруун урд жигүүрт/
6.    Багшийн сургууль, Хичээлийн V байр, Хөтөлбөрийн алба,  203 тоот /МУБИС-ийн 1-р байрны баруун хойд талд, Хаан банкны урд талд, /номтой хөшөөтэй/
7.    Сургуулийн өмнөх боловсролын сургууль, Хичээлийн VIII байр, Хөтөлбөрийн алба, 200 тоот /4-р хороолол,. Модны 2-ын автобусны буудлын баруун урагшаа Баянгол дүүргийн Эрүүл мэндийн 7-р төвийн баруун урд талд 4 давхар шар барилга/