Ховд их сургууль туршлага судлав


Ховд их сургуулийн хамт олны төлөөлөл МУБИС-д 1 дүгээр сарын 22-ны өдөр зочилж, Сургалтын үйл ажиллагааны шинэчлэл, өнөөгийн байдал, Эрдэм шинжилгээ, инновацийн хөгжил, цаашдын чиг хандлага, Удирдлага мэдээллийн систем нэвтрүүлсэн үйл явц болон сургалтын орчин нөхцөлтэй танилцан, туршлага судлалаа. Тэднийг Сургалтын хөтөлбөр, багшийн хөгжлийн албаны дарга доктор Н.Мягмарцоож, Эрдэм шинжилгээ, инновацийн албаны дарга доктор Я.Шийлэгмаа, Мэдээллийн Технологи, Зайны Сургалтын Албаны дарга доктор Л.Мөнхтуяа, Онлайн сургалт арга зүйн тэнхимийн багш Т.Батхуяг нар хүлээн авч уулзан МУБИС-ийн сүүлийн үеийн шинэчлэлийн үйл явцын талаар товч мэдээлэл хийн уулзаж, саналаа солилцсон юм. Уулзалт, ярилцлагын дараа Ховд их сургуулийн багш, удирдах ажилтан, албан хаагчдын төлөөлөл МУБИС-ийн Зайны сургалтын төв, Номын сан, Ухаалаг ангийн үйл ажиллагаатай болон Лицей сургуультай танилцав. Ингээд зорилго, үйлс нэг орон нутаг дахь анхны их сургууль Ховд их сургуулийн эрдмийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.

Т.Дуламрагчаа