Айчи БИС-ийн оюутнууд оюутан солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдав


Хамтын ажиллагаатай Японы Айчи Боловсролын их сургуулийн оюутнууд 3 дахь жилдээ оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан МУБИС-д хүрэлцэн ирж МУБИС болон Монголын ёс заншил, соёлтой танилцав.  Энэ удаагийн хөтөлбөрт Айчи их сургуулиас Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Япон хэл, Тусгай хэрэгцээт боловсролын багшийн I-III курсийн нийт 14 оюутан хамрагдаж МУБИС-ийн багш нарын хичээлд сууж, ажиглалт хийн, хамтарсан өдөрлөг зохиож, зарим туршилт судалгааны ажлаасаа харилцан мэдээлэл солилцон  9-р сарын 7-14 –ны өдрүүдэд  багш нарын хамт МУБИС-д ажиллав .  Энэ хугацаанд Айчи БИС-ийн оюутан залуус НХУС-ийн оюутнуудад ЯПОНЫ СОЁЛЫГ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ-ийг зохиож нэгэн өдрийг идэвхтэй бас сонирхолтой, хөгжөөнтэйгөөр өнгөрөөлөө.  Японы Айчи Боловсролын их сургуулийн оюутнууд  хөтөлбөрийн дагуу  багш нарынхаа хамт МБУС дээр нэгэн өдрийг өнгөрөөв. Тэд тус сургуулийн оюутнуудтай хамтран МОНОЦҮКҮРИ /юмхнаар юм хийх/ бүтээлийн үзэсгэлэн хамтран гаргаж харилцан өөрсдийн бүтээлүүдээ танилцуулан, туршилт хийж, бие биенээсээ туршлага солилцлоо. Ийнхүү Айчи БИС-ийн оюутнууд ийнхүү 3 дахь жилдээ МУБИС-д хүрэлцэн ирж, хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүллээ.  МУБИС-иас дараагийн ээлжийн тус хөтөлбөрт хамрагдах оюутнууд ирэх 11 сард Япон улсыг зорих юм. Айчи Боловсролын их сургуулийн оюутнуудаа дэд захирал профессор Цүтомү Иваяма, Сургалтын албаны ажилтан Сатоми Үчида нар хариуцан ажилласан юм. 
Ингээд нийт оюутан багш нартаа амжилт хүсье.