“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн эхэллээ


“Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” сэдэвт улсын хоёрдугаар зөвлөгөөн Төрийн ордонд өнөөдөр эхэллээ. ​Зөвлөгөөнд Улаанбаатар хотын Налайх, Баянзүрх, Багануур, Багахангай дүүрэг, Төв аймгийн нийт 800 гаруй багш, ажилтнууд оролцож байна. Зөвлөгөөнөөр “Эрх зүйн шинэчлэл”, “Багшийн хөгжил, цалин хөлсний шинэчлэл”, “Сургалтын чанар, үнэлгээний шинэчлэл”, “Хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжил, хамгаалал” гэсэн дөрвөн сэдвээр салбар хуралдаанууд болно. Зөвлөгөөнөөр ерөнхий боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шийдэл, арга замын талаар хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ЕБС-ийн нийт багш, удирдах ажилтнуудын оролцоотойгоор тодорхойлон салбарын бодлогод тусгаж, хэрэгжүүлэх юм. Зөвлөгөөнд оролцогчдын  70 хувь нь ЕБС-ийн багш нар, 30 хувь нь удирдах болон бусад ажилтнуудын төлөөллөөс бүрдэж байгаа аж. Зөвлөгөөн Улаанбаатар хотод 25-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм. Бүсчилсэн хэлбэрээр Ховд, Өвөрхангай, Орхон, Дорнод аймгуудад 1-р сарын 29-нөөс 2-р сарын 3-ны өдрийг хүртэл зохион байгуулагдана. 

Хөтөлбөрийг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: http://zuvluguun.edu.mn