ОЮУТНЫ ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ


Боловсрол судлалын сургууль нь оюутны зөвлөл, оюутны хөгжлийн албаар дамжуулан  хөдөлмөрийн бирж, төрийн бус байгууллагууд, сайн дурын төвүүдээс зарласан цагийн болон бусад хэлбэрийн ажлуудад оюутнуудаа зуучилдаг. 

Мөн оюутны хөгжлийн алба нь:

  “Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-өөс оюутан болон төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх судалгааг гаргаж, мэдээллийн сан үүсгэх

  • Оюутан залуучуудыг цагийн болон түр ажлын байранд бүртгэх,зуучлах, мэдээллийн сан үүсгэх, суралцаж буй мэргэжлийн чиглэлээр дадлагажуулах
  • www.oyutan-ajil.mn цахим хуудсанд цагийн болон түр ажлын байрны захиалга, ажил хайж буй оюутны мэдээлэл, төвийн үйл ажиллагааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг оруулж, баяжуулах, оюутан залуучуудад ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэдээлэл, зөвлөгөөг тогтмол өгөх

зэрэг ажлыг тогтмол үр дүнтэй гүйцэтгэж байна.