Танилцуулга


Боловсрол судлалын сургууль  нь  хөтөлбөрийн  алба,  2  төв, 5 тэнхимтэй. Одоогоор нийт 43 үндсэн  багш, 5 зөвлөх профессор, 3 дадлагажигч багш, хөтөлбөрийн албаны 7 ажилтан, үйлчилгээний 13 ажилтантай байна. Үүнээс 4 профессор, 12 дэд профессор, 6 ахлах багш сургалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байна. Тус сургуульд “Сэтгэлзүйн үйлчилгээний төв”, “Боловсролын суурь судалгааны төв” гэсэн 2 төв ажиллаж байна. 

Боловсрол судлалын сургууль нь бакалаврын түвшинд “Багш, Насан туршийн  боловсрол”, “Багш, тусгай хэрэгцээт  боловсрол”, “Сэтгэл судлаач”, “Нийгмийн ажилтан”, “Боловсрол судлаач” зэрэг хөтөлбөрөөр сургалт явуулж, тусгай хэрэгцээт боловсролын багш, насан туршийн боловсролын багш, сэтгэл судлаач, нийгмийн ажилтан, боловсрол судлаач зэрэг мэргэжилтнүүдийг бэлтгэн төгсгөж байна.

Магистрын түвшинд судлаач магистрт 7, мэргэжлийн 3 хөтөлбөр, докторт  3 хөтөлбөр тус тус хэрэгжүүлж байна. 2016-2017 онд тус сургуулийг бакалаврын түвшинд 111, магистрын түвшинд 126, докторын түвшинд 8 суралцагч төгссөн байна. Насан туршийн боловсролын тэнхимээс хувь хүн болон байгууллагын хэрэгцээнд чиглэсэн “Багшлах мэргэжил” сертификат олгох болон захиалгат сургалтуудыг тус тус зохион байгуулж байна.

Тэргүүлэх чиглэл:

Боловсролын суурь судалгаа, боловсрол судлал, харьцуулсан боловсрол судлал, боловсрол судлалын түүх, боловсролын удирдлага

 Бакалаврын хөтөлбөр:

» Насан туршийн боловсролын  багш

» Тусгай хэрэгцээт боловсролын багш

» Боловсрол судлаач

» Сэтгэл судлаач

» Нийгмийн ажилтан

Магистрын хөтөлбөр:

» Боловсрол судлал

» Боловсролын удирдлага

» Сэтгэл судлал

» Нийгмийн ажил

» Насан туршийн боловсрол

» Тусгай хэрэгцээт боловсрол

» Сургалтын технологи

Докторын хөтөлбөр:

» Боловсрол судлал

» Боловсролын удирдлага

» Сэтгэл судлал

Тэнхмүүд:                                                                 Тэнхмийн эрхлэгчид:

Тусгай хэрэгтцээт боловсролын тэнхим                             Доктор, дэд профессор Г.Батцэнгэл

Нийгмийн ажил аргазүйн тэнхим                                        Доктор, дэд профессор Т.Цэндсүрэн

Сэтгэл судлал аргазүйн тэнхим                                         Доктор, профессор Б.Туяа

Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхим        Доктор Д.Оюунбилэг

Боловсрол судлал аргазүйн тэнхим                                  Доктор Г.Баярмаа

Боловсролын удирдлагын тэнхим

 Төвүүд:

Боловсролын суурь судалгааны төв                          Академич Б.Жадамбаа

Сэтгэлзүйн үйлчилгээний төв                                     Доктор, дэд профессор М.Хишиг-Ундрах                                           

 

Хөтөлбөрийн алба: 70120017

Захирлын туслах: 70120013