Захирлын мэндчилгээ


Монгол улсын боловсролын хөгжилд тэргүүлэх үүрэг гүйцэтгэж ирсэн МУБИС анх Улсын Багшийн Институт (УБИ) нэртэй байгуулагдаж улмаар ректорын 1951 оны 12-р сарын 10-ны өдрийн тушаалаар долоон кабинет байгуулсны нэг нь сурган хүмүүжүүлэх кабинет байсан нь эдүгээгийн Боловсрол Судлалын Сургууль үүсэн хөгжих үндэс суурь нь болжээ.

МУБИС-ийн ректорын 2001 оны 359 тоот тушаалаар тус сургуулийн захирлаар доктор, профессор Ц.Сумъяаг томилж, мөн оноос Боловсрол судлалын сургууль нэртэй болсон байна.

2014 оны 05 сарын 16-ны өдрийн Удирдах зөвлөлийн №10 тогтоолоор Боловсрол судлалын сургуулийн захирлаар Г.Цогзолмаа томилогдон ажиллаж байна. Тэрээр МУБИС-ийн алсын хараа, эрхэм зорилгыг үйл ажиллагаа болгох үүднээс хамт олонтойгоо бүтээлчээр хамтран ажиллаж байгаа бөгөөд ард иргэдэд боловсрол эзэмших, тасралтгүй хөгжих, дахин мэргэшихэд шаардлагатай боловсролын үйлчилгээг нээлттэй, тэгш хүртээмжтэй, чанартай, үр ашигтайгаар хүргэнэ гэсэн зорилго тавин ажиллаж байна.

Боловсрол судлалын сургуульд нийт 47 багш ажиллаж байгаагаас 1 академич, 4 профессор, 10 дэд профессор, 10 доктор, 23 магистр зэрэгтэй багш байна. Нийт багш нарын 51 % нь эрдмийн зэрэг цолтой байна.

Түүнчлэн нийт багш нарын 50 гаруй хувь нь АНУ, Япон, Англи, Дани, ХБНГУ, ОХУ, Хятад зэрэг орнуудад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан. Олон улсын чанартай судалгааны ажлуудыг гадаад дотоодын эрдэмтэдтэй хамтран гүйцэтгэж, эрдэм шинжилгээний бага хурлыг удаа дараа амжилттай зохион байгуулж, олон арван бүтээл хэвлүүлсэн байна.

Цаашид:

 

МУБИС-ийн алсын хараа болон Багш боловсролын чанараар Ази тивд өрсөлдөхүйц сургууль болоход чиглүүлж өөрийн сургуулийн стратегийг хэрэгжүүлнэ.

Энэ ажлын хүрээнд:

  1. Багш боловсон хүчний хөгжлийг дэмжих замаар эрдэм шинжилгээний судалгааны ажлын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх
  2. Сургалтын орчныг тасралтгүй сайжруулах явцдаа орчны стандартын шаардагдах нөхцлийг бүрдүүлэх
  3. Хөтөлбөрийн хөгжлөөр дамжуулан оюутнаа цаг үетэйгээ хөл нийлүүлж хөгжих боломжийг нэмэгдүүлнэ.

 

БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ ДОКТОР, ДЭД ПРОФЕССОР Г.ЦОГЗОЛМАА