НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛ, ЗАЙН СУРГАЛТЫН ТЭНХИМ


2014 онд анх Насан туршийн боловсролын тэнхим  байгуулагдаж, 2017 онд Насан туршийн боловсрол, зайны сургалтын тэнхим болон өргөжсөн. Манай тэнхимийн сургалтын чиглэл:

  • “Насан туршийн боловсролын багш” бакалаврын сургалт
  • Зайны болон онлайн сургалт
  • Багш мэргэжил, “Хөрвөх” бакалаврын сургалтад багш боловсролын багц хичээл
  • Их, дээд сургуулийн “Багшлах мэргэжил” сертификатын сургалт
  • Нийгэмд чиглэсэн байгууллагын захиалгат сургалт зохион явуулдаг.

Насан туршийн боловсрол, зайны сургалтын тэнхимийн зорилго: Өөрчлөгдөн хувьсаж буй нийгмийн олон талт ялгаатай нөхцөлд хүний сурах хөгжих үйл явцыг дэмжихэд оршино.

Тэнхимийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр доктор Д.Оюунбилэг ажиллаж байна.