Түүхэн товчоон



1951 оны 12-р сарын 10-ны ректорын тушаалаар Улсын Багшийн Институт /УБИ/-д анх долоон кабинет байгуулсны нэг нь Сурган хүмүүжүүлэх кабинет юм. Энэ бол эдүгээгийн Боловсрол Судлалын Сургууль үүсэн хөгжсөн үндэс суурь нь байлаа.

1957 оны 9-р сарын 24-ний Гэгээрлийн Яамны сайдын 225 тоот тушаалаар СХУ-ны тэнхимийг байгуулсан.

1962 -1968 онд тус тэнхимд багын сурган, арга зүйчийн анги нээгдсэн.

1969-1992 онд Сургуулийн өмнөх насны хүүхдийн хүмүүжүүлэгч мэргэжлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн.

1991 онд Сурган хүмүүжүүх ухааны факультет байгуулагдсан.

1993 онд Сурган хүмүүжүүлэх судалгаа, эрдэм шинжилгээний төвд харьяалагдаж факультет, төвийн хэмжээнд үйл ажиллагаа нь өргөжсөн.

1997 онд ректорын  212 тоот тушаалаар Сурган сэтгэл судлалын бие даасан төв болсон.

1997 оноос Боловсрол судлалын үндэсний хүрээлэн нь УБИС-ийн бүрэлдэхүүнд орж, тус сургууль Боловсролын хөгжлийн сургууль болж сурган хүмүүжүүлэх ухааны тэнхим, сэтгэл судлалын тэнхим, нийгмийн ажлын сургалт судалгаа аргазүйн төв, багш нарын мэргэжил дээшлүүлэх төв гэсэн бүрэлдэхүүнтэй болсон.

1999 оны 7-р сард Нийгмийн ажлын төв тэнхимийн зохион байгуулалтад орсон.

2001 оны ректорын 359 тоот тушаалаар Боловсрол судлалын сургууль нэртэй болсон ба захирлаар доктор, профессор Ц.Сумъяаг томилсон.

2013 оны 04 сард “Тархи судлалын төв”-ийг байгуулав.

2014 оны 05 сарын 16-ны өдрийн Удирдах зөвлөлийн №10 тогтоолоор Боловсрол судлалын сургуулийн захирлаар Г.Цогзолмаа томилогдон одоог хүртэл ажиллаж байна.

2014 оны 06 сарын 02-ны өдрийн МУБИС-ийн захирлын А/110 тоот тушаалаар “Насан туршийн боловсролын тэнхим”, “Цахим онлайн сургалтын тэнхим”, “Боловсрол судлалын төв”, “Судалгааны аргазүй профессорын баг”-ийг шинээр байгуулав.

2015 оны 08 сарын 31-ний өдрийн МУБИС-ийн захирлын А/165 тоот тушаалаар эхлэн мэргэжлийн шинэ анги болох “Боловсрол судлал”, “Тусгай хэрэгцээт боловсрол”, “Насан туршийн боловсрол”-ын ангийг нээн хичээллүүлэв.

2017 оны 11 сарын 17-ны өдрийн МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн А/284 тоот тушаалаар Цахим онлайн сургалтын тэнхимийг Насан туршийн боловсролын тэнхимтэй нэгтгэн “Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхим” болгон өөрчлөв.

2017 оны 11 сарын 01-ний өдрийн МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б/182 тоот тушаалаар “Тархи судлалын төв”-ийн үйл ажиллагааг өргөтгөн “Сэтгэл зүйн үйлчилгээний төв” болгон өөрчлөв.

2017 оны 11 сарын 01-ний өдрийн МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн Б/182 тоот тушаалаар “Боловсролын суурь судалгааны төв”-ийг байгуулав.

2017 оны 12 сарын 05-ны өдрийн МУБИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн А/303 тоот тушаалаар “Тусгай хэрэгцээт боловсролын тэнхим”-ийг байгуулав.

2018 оны 01 сард “Боловсрол судлалын төв”, “Судалгааны аргазүй профессорын баг”-ийг нэгтгэн “Боловсролын удирдлагын тэнхим”-ийг байгуулав.