Боловсрол судлалын сургуулийн хөтөлбөрийн албаны товч танилцуулга


Боловсрол судлалын сургуулийн хөтөлбөрийн алба 2014 онд байгуулагдсан. Хөтөлбөрийн алба нь сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, багш нарын сургалтын цагийн ачааллыг тооцох, тогтоох, үнэлэх, ажлын гүйцэтгэлд хяналт тавих, сургууль хоорондын тооцоо хийх, оюутны хичээл сонголт болон түүнтэй холбоотой мэдээ, баримтыг бүрдүүлэх, хичээл сонгохтой холбогдон үүссэн асуудлыг шийдэж, бүх төвшний сургалтын хичээлийн хуваарь  хийх, оюутны суралцахуйн үйл ажиллагааг дэмжих орчин бүрдүүлэх зэрэг журамд заасан үндсэн чиг үүргийн дагуу ажиллаж байна.

Бүтэц бүрэлдэхүүн

Хөтөлбөрийн албаны дарга, докторант Д.Алтанзул

Дүгэрсүрэнгийн Алтанзул нь 2004 онд МУБИС-ийг  монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөн. 2011 онд боловсролын удирдлагын магистр зэрэг хамгаалсан.  2012 онд удирдлагын академийн төрийн удирдлагын менежер зэрэг хамгаалсан. 2014 онд МУБИС-ийн докторантад элсэн суралцсан. 2010 онд анагаахын боловсрол судлалын холбооны судлаач багшаар, 2017 оноос БСШУЯ-ны “Дээд боловсролын шинэчлэлийн төслийн багт ажиллаж байна.

Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, магистр Д.Нарантогтох.

Дашзэвэгийн Нарантогтох нь 1986 онд УБДС-ийг хими-биологийн багш мэргэжлээр, 2000 онд Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2008 оноос Боловсрол судлалын сургуульд сургалтын мэргэжилтэн, сургалт хариуцсан зохион байгуулагч, 2014 оноос хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байна. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, багш нарын цагийн ногдол, ачааллыг тулгах, хянах, тооцох, хичээлийн болон оюутны бие даан ажиллах хуваарийг гаргах, батлуулах, түүний биелэлтэд өдөр тутам хяналт тавих, оюутны хичээл сонголт хийх, баталгаажуулах ,сургууль хоорондын тооцоо хийх, баталгаажуулах ажлыг зохион байгуулах, гэрээт багш нарын цагийн тооцоог гаргаж хянах, кредит нөхөх, захиалгат сургалтыг зохион байгуулах, сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн хөгжил, багшийн хөгжил, багш нарын хамтын ажиллагааны багуудтай хамтран ажиллаж байна.

БСШУЯ-ны Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулах багийн бүрэлдэхүүнд орж ажиллан 4-12 ангийн  эрүүл мэнд хичээлийн хөтөлбөр боловсруулсан.

Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, магистр М.Баттуул

Магсаржалбуу овогтой  Баттуул нь 1999 онд МУИС-ийг Түүхч, Түүхийн багш мэргэжлээр 2012 онд Удирдлагын академийг  Нийгмийн удирдлагын мэргэжлээр төгссөн. 2005 онд Олон улсын боловсрол сангийн “Гэр бүл- ёс зүй” төсөлд хамрагдан сургагч багшаар бэлтгэгдэн ажиллаж байв. 2016 оноос Боловсрол судлалын сургуулийн хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байна. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах,  кредит нөхөх, дахин судлах сургалтыг төлөвлөх, зохион байгуулах, сургалтын хөтөлбөр, хөтөлбөрийн хөгжил, хичээлийн судалгаа, арга зүйн хөгжил,  оюутнуудын шилжилт, хөдөлгөөн, сурлагын дүнгийн цахим болон цаасан мэдээллийн сан бүрдүүлэх, БСШУСЯ-ны мэдээллийн санг хариуцах, төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах,  оюутны БЗС-ийн тэтгэлэг, бусад тэтгэлэгт хөтөлбөр болон элсэлтээс төгсөлт хүртэл оюутан бүрд хүрч үйлчлэн мэдээллийг хүртээмжтэй хүргэх, чанартай үйлчилгээ үзүүлэх чиглэлээр судлан ажиллаж байна.

Хөтөлбөрийн албаны мэргэжилтэн, магистр Б.Наранжаргал

Баяраагийн Наранжаргал нь 2004 онд МУБИС-ийг Газарзүйн багш, Аялал жуулчлалын менежер мэргэжлээр, 2013 онд ХУИС-ийг Англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн . 2015 оноос Багшийн сургуульд туслах ажилтан, Боловсрол судлалын сургуульд оюутан хариуцсан зохион байгуулагч, хөтөлбөрийн албаны мэргэжилтнээр ажиллаж байна. БоСС-ийн магистр, докторын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянах, магистр, докторын сургалтыг төлөвлөх, оюутны хичээл сонголт хийх, баталгаажуулах ажлыг зохион байгуулах,  анги танхимын ашиглалт, оюутнуудад зөвлөн туслах , сурлагын дүн болон бусад мэдээллээр сан бүрдүүлэх , элсэлт, төгсөлт, кредит баталгаажуулалтын тушаал төлөвлөх ажлуудыг хариуцан хийж байна.

Оюутны хөгжлийн албаны мэргэжилтэн, магистр С.Оюун-Эрдэнэ

Сүхбаатарын Оюун-Эрдэнэ нь 2010 онд МУБИС-ийн Физик технологийн сургуулийг Физик-Математикийн багш мэргэжлээр төгссөн. 2014 онд Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2012 оноос Боловсрол судлалын сургуулийн Боловсролын судалгаа арга зүйн тэнхимд туслах ажилтан, Оюутны хөгжлийн албаны мэргэжилтнээр ажиллаж байна. Одоо оюутан бүрд сургалтын журам, оюутны журмыг танилцуулан түүний хэрэгжилтэд анхаарал тавьж суралцагч нарын онцлог, нийгмийн асуудалд туслан зөвлөж элсэн орсон цагаас эхлэн төгсөх хүртэлх бүх үйл ажиллагаанд хамтран ажиллаж байна. Мөн оюутны зөвлөлийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах, оюутнуудын суралцахуйг дэмжсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Оюутны хөгжлийн албаны мэргэжилтэн, магистр Ё.Оюун-Эрдэнэ

Ёндонжамцын Оюун-Эрдэнэ нь 2006 онд  ШУТИС-ийн ЭХИС-ийн “Үйлдвэрийн экологич” мэргэжлээр төгссөн. 2009 онд МУБИС-ийн “Нийгмийн ажил” мэргэжлээр Боловсрол судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2007 оноос Боловсрол судлалын сургуулийн хичээлийн туслах ажилтан, оюутан хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байна. Тэрээр 2008 онд Нийгмийн Ажлын Багш Сургагчдын Холбоо болон МУБИС-ийн НАТ-ийн хамтран нийгмийн ажлын багш нарт зориулсан зуны сургалт, 2010, 2011 онуудад АНУ-ын ЮТА мужийн Нийгмийн Ажлын Коллеж, МУБИС-ийн НАТ-ийн хамтран нийгмийн ажлын багш нарт зориулан зохион байгуулсан “Хүүхэд хамгааллын чиглэлээр нийгмийн ажлын судалгаа хийх арга зүй”-1, 2 сургалтууд, мөн 2011 онд НҮБ-ын Хүн Амын Сан, МУБИС-ийн НАТ-тэй хамтарсан “Нийгмийн цогц суурь үйлчилгээ” зэрэг сургалтуудад хамрагдаж үндэсний сургагч багш болсон.  Мөн Монголын мянганы сорилтын сангаас хэрэгжүүлсэн “ММССангийн төслүүдийн талаарх олон нийтийн санал бодол судлах” судалгааны орон нутгийн судалгааны багийн ахлагч, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яамны “Асрамж, халамж дахь хүүхдүүдийн бүртгэл судалгаа” зэрэг судалгаанд тэнхимийн багш нарын хамт оролцож, 2018 онд МУ-ын ерөнхий сайдын санаачлагаар “Тогтвортой хөгжил – Ерөнхий боловсрол” үндэсний зөвлөгөөний салбар хуралдааны ерөнхий нарийн бичгээр ажиллаж байсан.

Хөтөлбөр:

 Хөтөлбөрийн шинэчлэл нь цогц шинжтэй бөгөөд үр дүн нь хөтөлбөрийг хэрэгжүүлэгч багш нар болон хөтөлбөрөөр суралцагч оюутнуудын хамтын идэвхтэй үйл ажиллагаа, шинийг бүтээх хүсэл, эрмэлзлээс ихээхэн хамаарна. Дараах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Үүнд:

№        Хөтөлбөрийн нэр                                   Индекс

1          Насан туршийн боловсролын багш      D011405

2          Тусгай хэрэгцээт боловсролын багш    D011406

3          Боловсрол судлаач                                               D011101

4.         Сэтгэл судлаач                                                      D031301

5.         Нийгмийн ажилтан                                                D092301

Магистрын хөтөлбөрт:

1          Боловсролын удирдлага                             Е01110102

2          Боловсрол судлал                                      Е01110101

3           Сэтгэл судлал                                            Е03130101

4          Нийгмийн ажил                                          Е09230101

5          Насан туршийн боловсрол                       Е01140501

6          Тусгай хэрэгцээт боловсрол                     Е01140601

7          Сургалтын технологи                                Е01110103

Докторын хөтөлбөрт:

1          Боловсрол судлал                                                  F01110101

2          Боловсролын удирдлага                          F01110101

3          Сэтгэл судлал                                           F03130101

Мэргэжлийн онцлог: МУБИС-ийн багш мэргэжлийн багцын хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон хувь хүн, байгууллагын хэрэгцээнд чиглэсэн “Багшлах мэргэжил” сертификат олгох сургалт,  захиалгат сургалтуудыг тус тус зохион байгуулж байна.

Холбогдох утасны дугаар:

Хөтөлбөрийн алба: 11-70120017

Захирлын туслах: 11-70120013