Боловсрол судлалын сургуулийн оюутны зөвлөлийн үйл ажиллагаа


Боловсрол судлалын сургуулийн оюутны зөвлөлийн үйл ажиллагааны чиглэл.

  • “Шинэ элсэгч нарт зөвлөгөө,тусламж өгөх” өдөрлөгийг жил бүр зохион байгуулж шинээр элсэж буй оюутнууддаа сургалтын үйл ажиллагааны тухай мэдээлэл, зөвлөгөө өгөх. 
  • Хичээлийн шинэ жилийн болон төгсөлтийн үйл ажиллагааг зохион байгуулах 
  • Оюутнуудын “UMONEY” карт захиалах, сунгах, захиалгын материал бүрдүүлэх
  • Оюутнуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх, зөв эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, ногоон хөгжлийг дэмжин зэрэг үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах
  • Сургуулийн оюутны зөвлөлийн самбар, MUBIS-BoSS фэйсбүүк групп ажиллуулж оюутнуудад хэрэгтэй мэдээллийг цаг алдалгүй хүргэх, мэдээллээр хангах
  • Оюутнуудын дунд спортын төрөл бүрийн уралдаан тэмцээн, өдөрлөгүүдийг зохион байгуулах, оюутнуудын их бага урлагийн наадам, ном унших аян, уулзалт хэлэлцүүлэг, “Оюутны хөгжлийн зээл”-ийн талаар тодорхой мэдээлэл түгээх,  зохион байгуулах.
  • Оюутнуудын эрүүл мэндийн талаарх анхан шатны зөвлөгөө, мэдээлэл өгөх
  • Оюутныг эрдэм шинжилгээний ажилд дур сонирхолтой болгох, судалгаа шинжилгээний ажлууд хийх.