Боловсрол судлалын сургуулийн Оюутны төвийн оюутнуудад чиглэсэн үйл ажиллагаа


МУБИС-ийн оюутны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх  зорилгоор дараах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Үүнд:

  • Сургалтын үйл ажиллагааг дэмжих зорилгоор:

 

  • Сургалтын үйл ажиллагааны талаарх цогц мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Сургалтын чөлөөт сонголтын хөтөлбөр хэрэгжүүлэх зорилгоор III улирлаас англи хэлтэй багш бэлтгэх хөтөлбөр, давхар мэргэжлийн хөтөлбөр, IV улирлаас хавсарга мэргэжлийн хөтөлбөр, V улирлаас магистрын хөтөлбөр тус тус санал болгож хөтөлбөрт хамруулах
  • Бакалаврын түвшинд сонгон судлах зарим хичээлийг E хэлбэрээр зохион байгуулах, цахим хичээлийг зохион байгуулах
  • Оюутнуудын эрдэм шинжилгээний хурал, уулзалтын тогтмол зохион байгуулах

           

  • Оюутнуудын суралцах боломж, нийгмийн асуудлыг дэмжих зорилгоор:
  • Орлоготой оюутан хөтөлбөрт хамруулах
  • Боловсролын зээлийн сангийн "Оюутны хөгжлийн зээл" -д хамруулах
  • Хөдөлмөр эрхлэлт, цагийн ажлын талаарх мэдээлэл өгөх, зуучлах
  • МУБИС-ийн тэтгэлэг болон бусад тэтгэлэгт оюутнуудаа хамруулах, зөвлөгөө өгөх
  • Оюутнуудын хөгжил, төлөвшилтийг дэмжих зорилгоор:
  • “Сэтгэл зүйн үйлчилгээний төв”тэй хамтран оюутнуудын сэтгэлзүйн тулгамдсан асуудлаар зөвлөгөө, сургалт тогтмол зохион байгуулах
  • Оюутнуудын хөгжил төлөвшилтийн дэмжих зорилгоор сайн дурын үйл ажиллагаа, клубын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах