БОЛОВСРОЛ СУДЛАЛ АРГАЗҮЙН ТЭНХИМ


Тус тэнхим нь МУБИС үүсгэн байгуулагдсанаас хойш 65 жилийн хугацаанд Монгол улсын бүх шатны сургуулийн багш, мэргэжилтнүүдийг бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, боловсролын судалгааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх ажлыг гүйцэтгэж ирсэн ууган тэнхимүүдийн нэг юм. Манай хамт олон өнгөрсөн 65 жилийн хугацаанд “Сурган хүмүүжүүлэх кабинет”-ээс “Боловсрол судлал, аргазүйн тэнхим” хүртэлх түүхийг бүтээлцэж иржээ.  

Боловсрол судлал аргазүйн тэнхим нь МУБИС-ийн салбар сургуулиудын багш мэргэжлийн бүх ангиудад багш боловсролын хичээлийн багц хөтөлбөрийн хүрээнд сургалтын үйлчилгээ үзүүлдэг гол тэнхимүүдийн нэг юм.

    2014 оноос тэнхимийн эрхлэгчээр доктор, ахлах багш Г.Баярмаа ажиллаж байна.