ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ


МУБИС-ийн Боловсрол Судлалын Сургуулийн оюутнуудаа дараах тэтгэлэгт хамруулж байна. 

Засгийн Газрын  тэтгэлгүүд:

  • Өндөр онооны тэтгэлэг: /багшийн ангийн суралцагч/
    • 650-аас дээш оноотой бол 70% тэтгэлэг
    • 751-ээс дээш оноотой бол 100% тэтгэлэг
  • Буцалтгүй тусламж:
    • бүтэн өнчин,
    • хөгжлийн бэрхшээлтэй суралцагч,
    • хөдөлмөрийн чадвараа алдсан эцэг-эх-өрх,
    • нэг өрхөөс 3 оюутан бакалаврт суралцаж буй  бол 1 оюутны төлбөр хөнгөлөх
  • Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг:
  • 3.7-оос дээш голчтой шилдэг суралцагч мөнгөн тэтгэлэг.

МУБИС-ийн тэтгэлэгт хөтөлбөрүүд:

  • Захирлын нэрэмжит тэтгэлэг: 4 улирал дараалан  3.7-оос дээш голчтой суралцсан оюутан 
  • Кредитийн тэтгэлэг:  ЭШХ, мэргэжлийн уралдаан, тэмцээн, олимпиадад шалгарсан оюутанд  1-4 хүртэл кредит тэтгэлэг олгоно.
  • Англи хэлтэй багш бэлтгэх хөтөлбөрийн тэтгэлэг: 3.0-аас дээш голчтой суралцаж байгаа оюутанд 70%-ийн тэтгэлэгтэй сургалтанд хамрагдах эрх олгох,
  • Тэтгэлэгтэй багшлах дадлага: 3.0-аас дээш голчтой багшийн ангийн оюутан 300 000-500 000 төгрөгний тэтгэлэгтэй дадлага хийх 
  • Магистрын тэтгэлэг: тус сургуулийн бакалаврын сургалтыг 3.7-оос дээш голчтой суралцаж төгссөн оюутанд сургалтын төлбөрийн 15% тэтгэлэг олгох.